Улс төр
2022.01.03 12:02
9248
О.ЦОГТГЭРЭЛ: "УДШ АН-ЫН ОНЦ ИХ ХУРЛЫГ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ГЭЖ ҮЗСЭН НЬ ГАРЦ ГАРГАЛГАА БОЛЛОО"

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

О.Цогтгэрэл: 12 дугаар сарын 20-нд УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан болсон. 12 дугаар сарын 31-ний үдээс хойш бидэнд Дээд шүүхийн тогтоолыг хүлээлгэн өгсөн. Ардчилсан Монгол улсад Ардчилсан нам бүгдэд хамаатай. Эхний мэдээн дээр О.Цогтгэрлийг АН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа гэсэн байсан бол энэ тогтоол дээр 11 дүгээр сард болсон Онц Их хурлыг УДШ хүчин төгөлдөр гэж үзсэн байна.


Энэ хурлыг зарласнаар хуралд 248 мянган гишүүн гарын үсгээ зурсан нь хүчин төгөлдөр юм байна гэсэн онцлог 2 шийдвэрийг гаргасан байна. Энэ нь АН-ын асуудал шийдэгдээгүй мэт сонсогдож байгаа ч энэ бол зөвхөн даргын асуудал шийдэгдээгүй байгаа болохоос олонхийн талд байгаа Үндэсний бодлогын хороог хууль ёсны хүчин төгөлдөр гэдгийг УДШ үзлээ. Энэ нь бидний хувьд гарц гаргалгаа болж байна. АН дараа дараагийн шийдвэрээ гаргаад явна.