Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төрийн нам
2022.01.03 16:58
8696
"НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАНА"
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.01.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
 
 
“Нэгдүгээрт, намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг ярилцаж, намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай олон хууль бий. Энэ асуудлаар бүлгийн хуралдааны үеэр санал солилцож, дүгнэлт гаргалаа. Ялангуяа, Эдийн засгийг сэргээх чиглэлээр “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөртэй холбоотойгоор МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай гэж үзсэн.
 
Хоёрдугаарт, Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Хуулийн төслүүдийн талаарх ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн мэдээллийг сонссон. Ингэснээр Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллахаар боллоо. Энэхүү ажлын хэсэг нь Нийгмийн даатгалын хуулийн төслүүдэд сайтар ажиллах шаардлагатай байгаа юм” гэв.