Б.Батчимэг
Сэтгүүлч
Улс төр
2022.01.04 17:12
6457
Б.ЭНХБАЯР: "ЗГ, ТӨВ БАНК 2 ДУРЛАХГҮЙГЭЭР ҮНСЭЛЦЭЖ, НЭГ ОРОНД ОРЖ БОЛОХГҮЙ ЭТГЭЭДҮҮД"

Эдийн засгийн байнгын хороогоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР цар тахлын үеийн улсын төсвийн хөрөнгийн зарцуулалт зэрэг  асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР: НЭГДҮГЭЭРТ, ЗАСГИЙН ГАЗАР ТӨВ БАНК ХОЁР БОЛ ХЭЗЭЭ Ч ДУРЛАХГҮЙГЭЭР ҮНСЭЛЦЭЖ БОЛОХГҮЙ.  НЭГ ХӨНЖИЛД ОРЖ БОЛОХГҮЙ ХОЁР ЭТГЭЭД. ЭНЭ ХОЁРЫН ҮЕРХЭЛ ДУРЛАЛ УДААН ХУГАЦААГААР  ҮРГЭЛЖЛЭХ ЮМ БОЛ ЭНЭ ОДОО ЁСТОЙ ЦУС ОЙРТООД БАЛАРНА ШҮҮ ГЭДГИЙГ ХАТУУ САНУУЛСАН БАЙГАА.

ҮЕРХЭЛ ХУГАЦААТАЙ БАЙХ ЁСТОЙ. ЗГ БОЛОН МОНГОЛ БАНК ХОЁР ЭНЭ АСУУДАЛД ЯМАР САНАЛ БОДОЛТОЙ БАЙГАА ВЭ? ТЭР ТУСМАА ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ СУНГАХ ТАЛ ДЭЭР САНАЛ НЬ ЗӨРӨӨД БАЙГАА САНАГДАЖ БАЙНА. 

ХОЁРДУГААРТ, ЧОНО БОРООНООР ГЭГЧЭЭР ӨВЧИН ЗОВЛОНГООР ХЭДЭН НӨХДҮҮД ЁСТОЙ ДУРААРАА ДУРГИЖ БАЙНА. ТӨМӨР ЗӨМЫН АСУУДЛЫГ ХЭЛМЭЭР БАЙНА. ЗАМЫН-ҮҮД ЭРЭЭНЭЭР 14 ВАГОН ГАРЖ БАЙГАА. ҮҮНИЙ 8 НЬ ТРАНЗИТ, 4 НЬ ТӨМРИЙН ХҮДЭР. ЖДҮ ЭРХЛЭГЧИД БАРАА ТАВААРАА ОРУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙНА АВИЛГА ЗАХ ЗАМБАРААГАА АЛДАЖ БАЙГАА ТУХАЙ БОЛ ДЭЛСЭЭД БАЙГАА.

ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН АВИЛГААС 10 ДАХИН ИЛҮҮ АВИЛГА ОДОО ӨГДӨГ БОЛСОН ГЭЭД БАЙГАА. ТӨМӨР ЗАМЫНХАНД ШҮҮ. ИХ АВИЛГА ӨГЧ ЧАДСАН НЬ Л ВАГОН ЯВУУЛЖ ЧАДДАГ. ТӨМӨР ЗАМЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ХҮНЭЭС ЯМАР БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙГААГ АСУУМААР БАЙНА.

ГУРАВДУГААРТ, ЦАР ТАХЛЫН ҮЕЭР НИЙТДЭЭ 1059 ТОГЛОЛТ, КОНТЕНТ БЭЛТГЭСЭН ГЭНЭ. КАРАНТИН 14, КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ, МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ ГЭЭД.

ЭНЭ НЭВТРҮҮЛГҮҮДИЙГ БИ ҮЗЭЭД Л БАЙСАН Л ДАА. ТАЛАРХААД Л ДЭМЖЭЭД Л БАЙСАН. ЭНИЙГ ЧИНЬ УЛСЫН ТӨСВӨӨС ХИЙГЭЭГҮЙ ГЭЭД Л ТУХАЙН ҮЕД ЯРИАД БАЙСАН ШД. ИРГЭД ӨӨРСДӨӨ ХИЙЖ БАЙГАА ГЭЭД БАЙСАН. ЭНЭ ТӨСВӨӨС ХИЙЧИХСЭН ЮМ УУ ЭНЭ НЭВТРҮҮЛГҮҮДИЙГ. ЭНЭ УЛСЫН ТӨСВИЙН ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ХИЙСЭН ЮМ? ЭНЭН ДЭЭР ТОДОРХОЙ ХАРИУЛТ АВМААР БАЙНА.

ХАРИУЛТ 1: "ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТ ХУУЛЬ ГАРСАНААР 6 САРААР ДАХИН ХОЙШИЛСОН. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР МОНГОЛ БАНК БАРИЛГЫН ЯАМ ХАМТРААД ХЭРЭГЖҮҮЛДЭГ. САНГИЙН ЯАМ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ӨӨР ДЭЭРЭЭ АВААД ЯВАХАД ХҮНДРЭЛТЭЙ ГЭДЭГ БАЙР СУУРЬТАЙ БАЙДАГ."

"ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН БАГЦЫН ҮЛДЭГДЭЛ 5 Х НАЯД ГАРААД ЯВЧИХСАН БАЙНА. ЭРГЭЭД ЭНЭ НЬ ЭДИЙН ЗАСАГТ СӨРӨГ ҮР ДҮН ГАРНА ГЭДГИЙГ ТӨВ БАНК ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ БАЙДАГ ГЭХДЭЭ СҮҮЛИЙН 2 ЖИЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ ХЭЦҮҮ БАЙЛАА. БИД ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ӨӨРСДӨӨ ХИЙЖ ЧАДДАГГҮЙ УЧИР ХАНШИЙН АСУУДАЛ ИХ ГАРДАГ. ГЭХДЭЭ МЭДЭЭЖ ЭЕРЭГ ТАЛУУД БАЙНА." 

ХАРИУЛТ 2: "ТӨМӨР ЗАМ ДЭЭР ӨДӨРТ 14 ГАЛТ ТЭРЭГ ГАРДАГ БАЙСАН. ОДОО 7 ГАРЧ БАЙГАА. ТАНЫ ТООЦООЛОЛ ҮНЭН. 3 САЯ ГАРУЙ ТОНН НҮҮРС ӨРТӨӨДҮҮД ДЭЭР ОВООРСОНООР ХЭЛ АМ ГАРЧ БАЙСАН ЮМ БИЛЭЭ. ХОЛБОГДОХ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА ШАЛГАСАН. ЗАРИМ НЭГ ХҮН ШАЛГАГДАЖ БАЙГАА. УБТЗ АЧААЛЛЫН ХУВИАРААРАА АЖИЛЛАЖ БАЙНА."

ХАРИУЛТ 3: "10 ИХ НАЯДЫН ХӨТӨЛБӨРТ МАНАЙ ЯАМНЫ ШУУД ХАРИУЦАХ 3 АСУУДАЛ БАЙСАН. ИХЭНХДЭЭ НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ДЭМЖИХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЙМ АРГА ХЭМЖЭЭНҮҮД БАЙСАН ЮМ. НИЙТДЭЭ БИД НАЙМАН КОНТЕНТИЙГ БЭЛТГЭЖ 16 ТЕЛЕВИЗЭЭР ДАВХАРДСАН ТООГООР НИЙТДЭЭ 5,2 САЯ ИРГЭНД ХҮРГЭСЭН БАЙГАА. ҮҮН ДОТОР 10 ИХ НАЯД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БОЛ МӨНГӨ ЗАРЦУУЛАГДААГҮЙ. ТЭР НААДАМ КОНТЕНТ БОЛ АРДЫН ХУВЬСГАЛЫН ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ ЗАРДЛААС ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ЗАРЦУУЛАГДАН ГАРСАН. ТЭР 980 САЯ ТӨГРӨГ БАЙХ ТУХАЙН ҮЕД МЭДЭЭЛЖ БАЙСАН."

УИХ-ЫН ГИШҮҮН, БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ж.ГАНБААТАР: "АДИЛХАН Л УЛСЫН ТӨСВИЙН МӨНГӨ Л ДӨӨ. НААДМЫН МӨНГӨ ГЭХЭЭРЭЭ ТӨСВИЙН МӨНГӨ ГЭСЭН ҮГ БИШ Л ДЭЭ. НААДАХ ЧИНЬ АДИЛХАН Л ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨ. ТӨРИЙН МӨНГӨ ГЭЖ БОЛ БАЙХГҮЙ Ш ДЭЭ ДАРГА ТЭ!"