Баялаг бүтээгч
2022.01.04 18:08
1795
МНХЗ-ИЙН АНХДУГААР ФОРУМ ШИЙДВЭР ГАРГАГЧДАД ТАШУУР БОЛНО

Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөл байгуулагдсан цагаасаа эхлэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь олон нийтийн магтаалыг хүртсэн. Өөрөөр хэлбэл нэг сар ч хүрэхгүй богино хугацаанд хэд хэдэн хурал хийж, шадар сайд С.Амарсайхантай уулзаж ЖДҮҮ эрхлэгчдийн асуудлыг гүнзгий хөндөж чадсан. Үүнээс гадна энэ сарын 6-нд анхдугаар форумаа зохион байгуулах гэж байна. Форумтай холбогдуулан 2022 оны анхны хурлаа өнөөдөр зохион байгууллаа.
Анхдугаар форумаар төрийн хүнд суртал, зөвшөөрлийн тухай хууль, стандарт хэмжил зүйн асуудал гэх мэт зүйлүүдэд түлхүү анхаарах юм. Мөн шийдвэр гаргагчдад Шинэ сэргэлтийн бодлогод ЖДҮҮ эрхлэгчдийн эрх ашгийг тусгах ташуур нь энэ удаагийн форум болно гэж найдвар тавьж байна.
МНХЗ өнөөдрийн хурлаар форумын асуудлаас гадна хэд хэдэн чухал ажлыг хийхээр төлөвлөгөөндөө багтаалаа. Тухайлбал энэ намараас эхлэн гадаад харилцаандаа анхаарах, бусад улс оронтой холбоо тогтоохоор судалж эхэлсэн байна. Ингэснээр цөөн хүн амтай улс дотороо төсөв горьдоод суух бус 7 тэрбум хүний зах зээлд гарах боломж бий гэж үзжээ.