Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхүүдийг түлшээр хангадаг "Тавантолгой түлш" компанийн СХД дэх үйлдвэрт өнөөдөр өглөө гал гарлаа. Яг одоо галыг унтраахаар Онцгой байдлын албаныхан ажиллаж байна.
Гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тус компани Улаанбаатар хотын 171 мянган айл өрхийн түлшийг өвлийн цагт хангадаг томоохон үйлдвэрийн нэг юм.
Нөхцөл байдлын талаар эргэн мэдээлнэ.