Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.06 11:47
15917
Ч.ДАВААБАЯР: МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙН ШИЙДЭЛ НЬ ҮЙЛДВЭРЖСЭН УЛС ОРОН БОЛОХ!

ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн АНХДУГААР ФОРУМ үргэлжилж  байна. Форумаар,

- Стандартыг цөөлөх 

- Төр давхардсан чиг үүргийг болих

- Батламжийг бүрэн болиулах 

- Хяналтын нэг байгууллагатай болох 

- Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжих зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хэлэлцэж  байна.

АНХДУГААР ФОРУМ-д Төрийн арван байгууллага, 120 гаруй ТББ-ын төлөөлөл оролцож байгаа бөгөөд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч, ШӨХТГ-ын дэргэд байгуулагдсан Мэргэжлийн нэгдсэн холбоодын зөвлөлийн дарга Ч.Даваабаяр үг хэллээ.

Тэрээр, Цар тахлын энэ хүнд хэцүү цагт Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо маш олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна. Хатуу хөл хориотой  байсан хэдий ч цахимаар хэд хэдэн хурал зөвлөгөөнийг зохион байгуулсан байдаг. Мөн  УИХ-ын гишүүдийг Өглөөний цай уулзалтандаа урьж, асуудлуудыг хэлэлцэж ирсэн билээ. Баялаг бүтээгч та бүхэн маш сайн санал бодлуудаа хэлэх хэрэгтэй. Хэдий болтол бид дан дангаараа явах вэ? Бид нэгдэн нийлж  асуудлаа шийдэх, салбарынхаа эрх ашгийг хамгаалах ёстой. Бид нарт цаг хугацаа хамгийн их хэрэгтэй байна. 

Цар тахлаас шалтгаалаад хил гааль хаагдсанаар бараа бүтээгдэхүүний хомстол, үнийн хөөрөгдөл, шатахууны асуудал гээд бүгд баялаг бүтээгч, ЖДҮҮ эрхлэгчдийн нуруун дээр бууж байгаа билээ. Иймээс Шинэ сэргэлтийн бодлогод бид санал санаачлагаа тусгуулах хэрэгтэй байна. Монгол улсын хүн амын ихэнхийг нь ажлын байраар хангадаг маш чухал салбар маань хүнд нөхцөлд орлоо.

Улсын  эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун, эрчим хүч нь нэг улсаас хараат, импорт нь ганц боомтоос хамааралтай байгааг цар тахал бидэнд харуулж өглөө. Одоо энэнээс нэн даруй салах хэрэгтэй. Шийдэл нь үйлдвэржсэн улс орон болох!" гэлээ.