Баялаг бүтээгч
2022.01.06 18:50
1713
“ZARY” ТӨСЛИЙН ХАМТ ОЛОН ББДХ-НД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ТАВИЛАА

Цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд онлайн худалдаа эрчимтэй хөгжиж байна. Тэгвэл “zary” төслийн хамт олон дотоодын онлайн үйлчилгээг хөгжүүлж, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той хамтран ажиллах санал тавилаа.  www.zary.mn нь тэргүүлэгч технологи дээр суурилсан, олон төрлийн бизнес эрхлэгчдэд боломж олгодог цахим худалдааны платформ юм. Энэхүү төслийн хамт олон бизнес эрхлэгчдийн гар ажиллагаагаар хийдэг зүйлүүдийг онлайн болгосноороо онцлог.