Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Хууль эрх зүй
2022.01.07 16:19
7123
“Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа гэж үзсэн тул шүүхээс сэжигтэн Д.Нямхүүг баривчлах зөвшөөрөл олгосон"
 
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс “Бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх хэрэгт Д.Нямхүүг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баривчилсан байдаг.
 
Тэгвэл прокуророос ирүүлсэн хэрэг бүртгэлтийн дугаартай хэргийн материал, прокурорын санал зэрэгтэй танилцаад Д.Нямхүүг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан нь үндэслэлтэй байна гэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн.
 
Хэргийг хянахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа” гэх үндэслэл тогтоогдсон байх тул шүүхээс сэжигтэн Д.Нямхүүг баривчлах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.
Сэжигтэн Д.Нямхүүд баривчлах шийдвэрийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22 цаг 40 минутад танилцуулсан байна.
 
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар