Эрүүл мэнд
2022.01.09 19:30
10654
ШУУРХАЙ МЭДЭЭ: ДОТООДОД ОМИКРОН ХУВИЛБАРЫН ТАВАН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

Короновирусийн омикрон хувилбарын 12 тохиолдол бүртгэгдсэн талаар өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-аас мэдээлсэн. Эдгээр тохиолдлууд нь манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд байсан юм. Тэгвэл дотоодод омикрон хувилбарын таван тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн сайд Б.Энхболд өнөөдөр мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар омикрон хувилбар дэлхийн 145 улсад бүртгэгджээ. Омикрон хувилбар нь маш хурдан тархдаг бөгөөд коронвирусийн дөрөв дэх давалгаа эхэлсэн гэдгийг ЭМЯ-аас мэдээлж байна. Гэсэн ч иргэдийг айж сандралгүй халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, дархлаажуулалтын нэмэлт дундаа хамрагдахыг зөвлөж байна.