Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2022.01.11 11:46
64614
Энэ сарын 20-ны дотор хүсэлт илгээгээгүй хүүхдийн мөнгө шууд нэрийн дансанд нь холбогдоно

Энэ оны долдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олгодог арга зам болон дүнг өөрчлөх болсон юм. Тодруулбал цар тахлын улмаас хүүхдийн 100 мянган төгрөгөөр дамжуулан өрхийн орлогыг дэмжиж байсан. Харин ирэх долдугаар сараас эхлэн 100 мянган төгрөгийн тодорхой хувийг бэлнээр олгож, үлдсэн хувийг хүүхдийн хуримтлалын данс руу шилжүүлэх байдлаар хуримтлалтай иргэн бий болгох зорилтыг дэвшүүлсэн.         

Тодруулбал энэ сарын 01-нээс “Хуримтлалтай хүүхэд” бодлого хэрэгжиж тул Засгийн газраас хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилжээ. Ингэхдээ эхний хагас жил энэхүү 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой юм. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өөрийн сошил хуудастаа " Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ. Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан. Өнөөдрийн байдлаар

1. www.ehalamj.mn цахим хуудас

2. Ebarimt гар утасны аппликейшн

3. Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс

4. Банкны теллер (энэ бол хамгийн сүүлийн хувилбар бөгөөд, дээрх 3 арга хэмжээг хэрэгжүүлж чадаагүй иргэдэд үйлчилнэ.

Удахгүй И-Монгол мэдээллийн системд мөн хөгжүүлэлт хийнэ. Одоогийн байдлаар 65 мянган хүүхдийн сонголтыг хийжээ. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг Ибаримт аппликейшны шинэчлэлт (update) хийсний дараа дараах зааврын дагуу сонголтоо хийнэ. Хүүхдийн мөнгө нэгдүгээр сарын 20-нд олгогдоно. Хүсэлтээ илэрхийлж амжаагүй хүүхдийн мөнгө нь шууд нэрийн дансанд нь холбогдоно. Өмнөх шигээ нөхөн олголт гэж удаан хүлээгдэхгүй. Эцэг эх, асран хамгаалагчийн хүсэлт гаргасан даруйд дансанд холбогдоно" гэж мэдээлжээ.