Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.11 12:37
21965
Т.Навчаа: "Хүүхдүүд өвөл намартаа коронавирусээр угаас өвчилж байдаг тул ковидын халдварт бага өртөж байна"

Зинт клиникийн хүүхдийн эмч, АУ-ны доктор, профессор Т.Навчаа томуу, томуу төст өвчлөлийн талаар тайлбар мэдээлэл хийлээ.

Зинт клиникийн хүүхдийн эмч, АУ-ны доктор, профессор Т.Навчаа: "Ханиад, томуу 2 нь өөр өвчин. Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амьсгалын үрэвслийг томуу гэнэ. Томуугийн вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төст өвчин гэнэ.

Нийт томуу болон томуу төст өвчнийг 100 хувь гэж үзвэл Influenza viruses 12 хувь эзэлдэг. Дийлэнх хувийг нь Rhinoviruses буюу 40 хувийг нь эзэлдэг. Мөн коронавирус нь дэлхийд угаас байсан өвчлөл юм. Харин шинэ омгийг нь Ковид гэж нэрлээд байгаа.

Хүүхдүүд ковид-19 халдварт өвчинд бага өртөж, хүүхдүүдийн нас баралт бага байгаа нь хүүхдүүд угаасаа намар өвлийн цагт коронавирусээр өвчилж байдаг тул дархлаа тогтсон байдаг.

Томуугаар өвдөөд эдгэснээс хойш ядрах сульдах нь ихэсдэг. Томуугаас сэргийлэхийн тулд жил бүр вакцин тариулах хэрэгтэй. Учир нь жил бүр томуу нь мутацилагдан өөрчлөгдөж байдаг. Есдүгээр сард хүүхдийн томуугийн вакцин тариулах нь илүү үр дүнтэй ба сарын дараа дархлаа тогтдог. Мөн одоогоор дэлхийд ханиадны вакцин байхгүй бөгөөд томуугийн вакцин нь ханиаднаас сэргийлэхгүй."