Төвийг сахисан устөрөгч гэдэг нь сансар орчлонгийн уудамд байдаг хамгийн баялаг элемент, сансар орчлонгийн өөр өөр цаг үед түгээмэл оршсоор ирсэн бөгөөд өөр өөр масштабтай биет тархсаныг илрүүлэх хамгийн сайн бодисын нэг юм. Хятадын Үндэсний одон орон судлалын ажиглалтын газрын удирдсан олон улсын хамтын ажиллагааны ажлын хэсгийнхэн зохион бүтээгдсэн төвийг сахисан устөрөгчийн нарийн шугамын өөрөө шингээх аргыг сонгож, 500 метрийн диаметртай хотгор бөмбөрцөг хэлбэрийн радио дуран буюу Хятад улсын “Тэнгэрийн нүд” FAST дуранг ашиглан анхан ашдын одны цөмийн бүрхүүлийн хэсэг дэх итгүүлэх хүчнээр өндөр Зееман нөлөөлөлд хийсэн хэмжилтийн үр дүнг анх удаагаа олсон байна. Одон гараг хоорондын орчин нь хүйтэн төвийг сахисан хийгээс анхан ашдын одны цөм хүртлээ маш үргэлжийн шинжтэй соронзон орны бүтцтэй байдгийг илрүүлсэн бөгөөд стандарт загварын таамаглалаас өөр байж, ашдын одын хэрхэн бүрэлдсэн тухай гурван томоохон сонгодог асуудлын нэг буюу “соронзон урсгалын асуудал”-ыг шийдвэрлэхэд чухал ажиглалтын гэрч нотолгоо хангажээ. Хятадын Үндэсний одон орон судлалын ажиглалтын газрын судлаач Ли Ди энэ тухай ийн танилцууллаа.
“Ажиглалт хийх нэгэн шинэ аргыг хөгжүүлэн, молекулын үүл ба тэдгээрийн хоорондох соронзон оронд системчилсэн судалгаа хийхэд шинэ нөхцөл боломжийг нээсэн нь энэ ажлын хамгийн гол онцлог тал юм.”
Энэ үр бүтэмжийг тус салбарын улсын дотоод гадаадын мэргэжилтэн нар өндрөөр үнэлсэн байна. АНУ-ын Иллинойсын Их Сургуулийн профессор, олон улсын одон гараг хоорондын соронзон оронд хэмжилт хийх салбарын нэр нөлөө бүхий эрдэмтэн Ричард Крютчер хэлэхдээ: Хятад улсын “Тэнгэрийн нүд” FAST дурангийн сүүлийн үед хийсэн ажиглалт нь ашдын од хэрхэн үүссэг тухай танин мэдэхэд чухал мэдээлэл хангалаа гэжээ.
“Төвийг сахисан устөрөгчийн нарийн шугамаар дамжин Зееман нөлөөлөлд ажиглалт хийж, FAST дуран нь ашдын од үүссэний эхний үе шатанд соронзон даралт нь таталцлын агшилт ба од үүсэхийг хориглож чадашгүйг гэрчилсэн байна, энэ нь ашдын од үүссэн тухай стандарт онолоос өөр байгаа юм. Тус илрүүлэлт нь ашдын од үүссэний астрофизикийн үйл явцыг танин мэдэхэд маш чухал бөгөөд FAST дуран нь астрофизикийн томоохон асуудлыг шийдвэрлэх талд боломж чадвартай байгааг харууллаа. FAST дуран үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхийг би хүсэн эрмэлзэж байна, ингэснээр бидний ашдын одын үүссэн зарчмын тухай танин мэдэхүйг өргөжүүлэхийн зэрэгцээ астрофизикийн бусад салбарыг ч урагш хөгжүүлэх болно.”
Хятад улсын “Тэнгэрийн нүд” FAST дуранг 2020 оны 01-р сарын 11-нд шалган авч ашиглалтад оруулснаас хойш, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа тогтвортой, найдвартай байж, жилийн ажиглалтын үйлчилгээ нь нийт 5000 цагаас давж, олон чухал үр бүтэмжид хүрчээ. 2021 оны 03-р сарын 31-нд FAST дуранг албан ёсоор дэлхий нийтэд нээлттэй ашиглаж, олон улсын одон орон судлаачдаас ажиглалтын өргөдлийг хүлээн авсан нь Хятад улсын шинжлэх ухааны эрдэмтнүүд болон олон улсын шинжлэх ухааны салбарынхны гар нийлэн хамтарч ажиллах үзэл ойлголтын илэрхийлэл боллоо. Энэ удаад өөр өөр улс орноос нийт 7216 цагийн ажиглалт хийх өргөдлүүдийг хүлээн авснаас эцсийн бүлэгт 14 орны олон улсын 27 төсөл зөвшөөрөл авч, 2021 оны 8-р сард шинжлэх ухааны ажиглалтыг эхлүүлээд байгаа юм.
Уртнасан