m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2022.01.12 11:28
8422
Улаанбаатараар дамжин ачаа тээврийн нислэг хийх зөвшөөрөл хүсчээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Зафер Атеш сүүлийн үед Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүдийн зүгээс Турк Улсаас бараа бүтээгдэхүүн худалдан авах, бизнес хийх явдал ихээхэн нэмэгдсэнтэй холбогдуулан эрэлтийг хангасан тээврийн үйлчилгээг үзүүлэх нь чухал байгааг  тэмдэглэв. Энэ хүрээнд Тукиш Эйрлайнсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, Улаанбаатараар дамжин Азийн бусад чиглэлүүд рүү ачаа тээврийн нислэг хийх зөвшөөрөл авах хүсэлтэй байгааг   илэрхийллээ.

Төмөр замын чиглэлээр БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгын хүрээнд Дунд коридор буюу Туркээс Гүрж, Азербайжан, Казахстан, Хятад зэрэг улсуудаар дамжин төмөр замын коридороор Монгол улстай холбогдох боломж байгааг хэлж хамтран судлахыг санал болгосон юм.