Туялзуур сэлэмний тэмцээнд Б.Амартүвшин оролцохоор болжээ.
Японы нийслэл Токио хотод туялзуур сэлэмний олон улсын тэмцээн энэ баасан гаригт эхлэх юм. Энэхүү тэмцээнд манай улсыг төлөөлж Токиогийн их сургуульд сурдаг 19 настай Б.Амартүвшин оролцох эрхээ авчээ. Түүний хувьд 12 настайдаа гэр бүлийн хамт Японыг зорьсон бөгөөд энэ спортоор тав дахь жилдээ хичээллэж байна. Энэ хугацаандаа олон улсын чанартай тэмцээнд тогтмол оролцож, амжилт гаргаж байжээ.