Алтанбулаг чөлөөт бүс нь Шадар сайд С.Амарсайханы эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг газар. Өдгөө тус газарт хил гааль хаагдсанаас үүдэн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсч үнэ нь тэнгэрт хаджээ.
Уг нь Чөлөөт бүсийн тухай хууль тус бүсэд үйлчлэх ёстой ч хөрсөн дээр бууж, хэрэгждэг нь хуруу дарам цөөн. Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба гэх данхар бүтэцтэй байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус газарт Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт, Гаалийн ажилтнууд мөн үүрэг гүйцэтгэнэ.
БОДИТ БАЙДАЛ
Нутгийн иргэд болон бусад бүс нутгийн иргэд бүс рүү орж худалдаа хийхээр хэдэн гудамж дараалан дугааралжээ. Идэр ес тачигнаж байгаа өдрүүдэд олон цаг, хонон өнжин байж сая л нэг чөлөөт бүс рүү ордог байна. Цааш бүсийн хашаагаар орж гаалийн ажилтнаас бүртгэлийн болон бараа худалдан авах бичиг авах цонхон дээр дахин дугаарлана. Урт дараалал, халдвар хамгааллын дэглэм зөрчигджээ. Нэг хүнд хоёр шил арх, нэг хайрцаг тамхи авах л зөвшөөрөлтэй. Бусад бүтээгдэхүүнд тоо хэмжээ заадаггүй бөгөөд худалдан авъя гээд ч олдохгүй. Ийнхүү арай гэж ороход нүсэр том хашаан дотор энд тэнд хэдхэн ТҮЦ.
Энд үнийн үен хатан бодлого гэж байхгүй. Бараа эргэлт хомсыг далимдуулж худалдаачид амандаа орсон үнээ хүссэнээрээ хэлнэ.
Үйлчлүүлэгчийн эрх ашиг алхам тутамд зөрчигдөж хүний наад захын хэрэгцээ болох OO-ын асуудал бүрэн шийдэгдээгүй. Энэ мэт үргэлжилсэн олон асуудал хөвөрнө.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж бараа эргэлт, хүртээмжгүй байдал бий болсон ч ЧӨЛӨӨТ БҮС нэрэндээ үл зохицох тус газрыг хөгжүүлэх асуудалд хэн анхаарлаа хандуулах вэ? Мэдээж Шадар сайд С.Амарсайхан.
Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчаар Ж.Амаржаргал ажилладаг бөгөөд тэрбээр чөлөөт бүсийг хөгжүүлэхэд 100 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэдгийг Шадар сайдтай уулзах үеэрээ хэлж байжээ. Мөн Шадар сайд С.Амарсайхан газар дээр нь очиж танилцсан. Тэгвэл 100 гаруй тэрбум төгрөгөөр ямар ажил хийх вэ? Гарц гаргалгаа сэтгэл байдаг бол чөлөөт бүсүүдэд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг бүх талаар дэмжин, иргэдийн эрх ашигт нийцсэн нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.
2014-2021 оны хооронд 20 гаруй хөрөнгө оруулагч, аж ахуй нэгж байнгын үйл ажиллагаа явуулж 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортлон худалдаалдаг байна.