Томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдсэнтэйхолбогдуулан өвчний шинж тэмдэг, гэртээ авах аргахэмжээний талаар “Зинт” клиникийн эмч Т.Навчаагаастодрууллаа.
-Томуугийн дэгдэлтийн улирал эхэлчихлээ. Энэ өвчнөөсхэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Ихэнх хүн томуу болоод томуу төст өвчин буюу ханиадыг нэгөвчин гэж ойлгодог. Энэ хоёр бол тэс ондоо өвчин юм. Томуугийн А болон Б хүрээний вирусээр үүсгэгддэг амьсгалынзамын үрэвслийг томуу гэнэ. Харин томуугийн вирусээс бусадбүх вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын үрэвслийг томуу төстөвчин буюу ханиад шуухинаа гэнэ. Ханиад шуухинаа үүсгэдэг200 гаруй төрлийн вирус байдаг. Коронавирусийн хувьд 1960-аад оны дунд үеэс эрчимтэй судлагдаж эхэлсэн. Харин“Ковид-19” бол урд нь хэзээ ч бүртгэгдэж байгаагүйкоронавирусын шинэ омгийг хэлээд байгаа юм. Түүнээскоронавирус бол хүн төрөлхтөний дунд байсан вирус.
Хүүхдүүд яагаад корона вирусээр хөнгөн өвдөж, нас баралтбага байна гэхээр угаасаа хүүхдүүд өвөл, хавар, намрын цагткороновирусээр өвдөж байдаг учраас дархлаа тогтчихсонбайдаг гэсэн тайлбар ч бий. Томуу төст өвчний хамгийнаюултай нь RS вирус юм. Энэ вирусээр нэгээс доош наснынярай хүүхэд өвдвөл маш амархан хүндэрч, амь нас баралтөндөртэй. Анагаах ухаанд 1960-аад оноос хойш энэ вирусийнэсрэг вакцин гаргаж авах гэж ажиллаж байна. Ханиад болаажмаар эхэлдэг, халууралт өндөр биш. Харин томуугаарөвчилсөн үед шууд өндөр халуурна. Ойр ойрхон, олон хоногөндөр халуурдаг. Булчин шөрмөс, ууц нуруугаар их өвдөнө. Тэгвэл ханиадны үед булчин шөрмөс өвдөх нь бага үндсэншинж нь найтаалгах. Харин томуугаар өвчилсөн тохиолдолд хүүхэд өдөр шөнөгүй ханиаж их ядарна. Нөгөө талаартомуугийн үндсэн шинж хамар битүүрдэг. Хоолой өвдөх шинжханиадны үед элбэг бол томуугийн үед толгой өвддөг. Томуубол томуу төст өвчнөөсөө хамаагүй хүнд явцтай байдаг.
-Хүүхэд, насанд хүрсэн хүн хоёрт туссан томуугийнөвчлөлийн ялгаатай тал юу вэ?
-Ялгаатай байлгүй яахав. Хүүхэд том хүнийг бодвол дархлаагүйцэд тогтоогүй байдаг учраас илүү олон хоног өндөрхалуурдаг. Энэ бол их аюултай шинж. Таталт өгөх нь элбэг. Томуугаар өвчилсөн хүүхэд бөөлжиж, суулгах нь элбэг. Баганасны хүүхдэд болон 65-аас дээш насныханд уушгиныхатгалгаа, дунд чихний үрэвсэл, нас баралт бусад насныхнаасолон тохиолддог тул тэдэнд онцгой анхаарах хэрэгтэй.
-Эцэг эхчүүд хүүхдээ өвдсөн үед дур мэдэн эм тариахэрэглээд хүндрүүлчихдэг. Ямар нөхцөлд гэрээр эмчилгээхийх вэ?
-Хүүхэд чинь 3 сар хүрээгүй бол миний дээр хэлсэн шинжтэмдэг илэрвэл шууд эмчид хандах хэрэгтэй. Мөн амьсгалынтоо олшрох, амьсгалахад хүндрэлтэй болж уруул, нүүр хөхрөх, цээж хонхолзох, сүүлийн 8 цаг шингэнээ гадагшлуулахгүй, өндөр халуурах, бөөлжих, суулгах, унтаарах гэх мэт шинжтэмдэг илэрвэл шууд эмчид хандаарай. Эдгээр шинж тэмдэгилрээгүй бол гэрийн нөхцөлд эмчилгээ хийж болно. Ер ньхүүхэд, том хүнд халуурах шинж илэрвэл тусгаарлах нь зөв. Халуун бууруулах, өвдөлт, ханиалга намдаах жоргүй олгодогэмийг өөрт ойрхон эмийн сангаас мэргэшсэн эмзүйчтэйярилцаж сонгоод аваад хэрэглэж болно. Хүүхдэд бол уухдуртай шингэнийг нь халуун бүлээнээр нь ойр ойрхон өгөх, хамрыг сайн цэвэрлэж, уураар утах хэрэгтэй. Хүүхэд ялангуяабага насны хүүхдийн цээжний булчин гүйцэд хөгжөөгүй учраасцэрээ гаргаж чаддаггүй. Тийм учраас цээж доргиох массаж сайнхийж өгөөрэй. Харшлын шалтгаантай ханиад бол хуурайханиалгадаг. Бас улиралтай хамааралтай учраас одоогийннөхцөлд бараг л байхгүй. Цэр ховхлох, шингэлэх эмийг хүүхдэдунтахаас нь өмнө өгч болохгүй гэдгийг анхаарна уу.
Түүнээс гадна идэж ууж зүйлд нь их анхаарах хэрэгтэй. Нэмэгдэл хоолонд орсон хүүхдэд сонгино сармис өгөхийгзөвлөдөг. Томуу бол хүнд өвчин, нас баралт тохиолддог, нэгээсхоёр долоо хоног шинж тэмдэг илэрдэг, өвчлөөд эдгэрснийдараа нэг сар орчим ядрах байдал үргэлжилдэг.
-Сэргийлэх арга зам юу вэ. Энэ талаар та ямар зөвлөгөөөгөх вэ?
-Томуугаас сэргийлэхийн тулд томуугийн вакцин жил бүрхийлгэхийг зөвлөдөг. Жил бүр вирус нь мутацид орж байдагучраас вакцин хийлгэх шаардлагатай болдог. Одоо гараадбайгаа А хүрээний томуу өвчин бол их хүнд тусдаг, цар тахалүүсгэдэг, нас баралт В хүрээний вирусийг бодвол илүү байдаг. Тиймээс томуугийн вакцин заавал жил бүр хийлгэх нь хүндрэлнас баралтаас сэргийлэх хамгийн чухал ач холбогдолтой. Томуугийн вакцин хийлгээд ханиад тусдаг, нэмэргүй юм байнагэдэг цуу ярианы тайлбарыг шинжлэх ухаанчаар ойлгосон байхгэж найдаж байна. Томуу, ханиад хоёр чинь тэс өөр өвчинучраас томуугийн вакцин хийлгэвэл томуугаас л сэргийлнэ. Ханиаднаас сэргийлэхгүй. Одоогоор анагаах ухаанд ханиаднывакцин гараагүй байна. 60 гаруй жилийн судалгаа хийгдэжбайна, 2022 онд гарна гэж найдаж байгаа. Дараагийн сэргийлэхарга нь ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлахюм шүү.