Соёл урлаг
2022.01.13 13:59
8360
РЕПИЙН ЭЦЭГ С.АМАРМАНДАХ ШИНЭ БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛЖЭЭ

Репийн эцэг дошиндоо  баруун дөрвөн замын “Жем палас”-т “Empire art lounge”, “Empire night club” маргааш буюу 2022.01.14-ний өдөр нэгэн зэрэг нээлтээ хийх нь. 

Нээлтэнд нэртэй, авьяаслаг дуучид ирж ая дуугаа өргөн барих аж. Сүр дуулиантай нээлт хийж буй энэхүү газар хэнийх вэ гэдэг асуулт мэдээж гарч ирч ирнэ. Эзэнт гүрний эзэн бол 1996 онд монголын хамгийн анхны баар болох “Non stop”-ыг ажиллуулж явсан “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах юм. “Non stop” баар зүүн дөрвөн замд байсныг хүн бүхэн мэднэ.

20-хон настай “бацаан” зах зээлийн эхэн үеийн мангасуудтай өрсөлдөж явсан гэхээр Амараагийн бизнес ухаан эртнийх билээ. Репийн эцэг 1993 онд ХБК төгсөнгүүтээ Монголын циркчидтэй хамт жил хагасын хугацаанд европ тивийг тойрсон аялан тоглолт хийсэн түүхтэй. Ингэхдээ хоёр чингэлэг бараа тээвэрлэн ирсэн гэдэг.