Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2022.01.13 14:54
11397
Төрийн ордонд ковидын халдвар тархаж, зарим үйл ажиллагаа цахимд шилжиж байна

Үндсэн хуульт ёс, Үндсэн хуульт байгууллыг бэхжүүлэх, төрт ёс, түүх соёл, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судалгааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн байгуулах зарлиг гаргасан юм. Ийнхүү Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан хурал, зөвлөгөөнүүд Төрийн ордонд зохион байгуулагдаж тус хуралдаанд нэр бүхий хүмүүсийг оролцуулах байв.

Гэвч Төрийн ордонд ажилладаг хүмүүсээс коронавируст халдвар олноор илэрсэн тул холбогдох танхимын арга хэмжээнүүдийг цуцалж, цахим хэлбэрт шилжүүлж, халдварын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй байгаатай тул, Төрийн ордон дахь ажилчдыг нэгдсэн шинжилгээнд хамруулжээ.