Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.13 21:19
18606
13 настай Монгол охиныг бүлэглэн зодсон БНСУ-ын 4 охинд хорих ял оноожээ


Өнөөдөр 2022.01.13-н БНСУ-д 13 настай Монгол охиныг 6-н цагийн турш бүлэглэж зодсон Солонгос 4 охиныг яллах шүүх хурал амжилттай болсон байна. 

2021.11.27-нд  Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч 2 охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн 2 охиныг эцэг эхийн хяналтад  байлгах ял шийтгэлийг төлөвлөсөнд ГИЭРХ-ийн зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-н хэвлэл мэдээлэлд гомдол гаргажээ.

Солонгос улсын үндэсний ТВ  ( SBS, MBS, JTBC)-дийн шудрага үнэний талд зогсож өгсөний хүчинд уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-н ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор 4 Солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоосон байна.