Нийгэм
2022.01.14 09:59
1581
СТАТИСТИК: Хонины ястай махны үнэ долоо хоногт 300 төгрөгөөр өсжээ

Нийслэлийн статистикийн газраас өргөн хэрэглээний хүнсний барааны долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ.

Махны дундаж үнэ 2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт:

  • Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 11706 төгрөг,
  • Үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 14147 төгрөгийн үнэтэй байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх оны долоо хоногтой харьцуулахад 63 төгрөгөөр өсөж, үхрийн цул махны үнэ таван төгрөгөөр буурсан байв. Харин хонины ястай махны үнэ 300 төгрөгөөр өсөж, хонины цул махны үнэ 58 төгрөгөөр буурсан байлаа.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10000 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.

Хүнсний ногооны үнэ:

2022 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад:

  • Монгол төмс 5.0 хувиар өсөж дунджаар 1204 төгрөгөөр,
  • Монгол лууван 1.2 хувиар өсөж дунджаар 3135 төгрөгөөр, 
  • Монгол байцай 1.1 хувиар өсөж дунджаар 2473 төгрөгөөр тус тус худалдаалж байна.