Эрүүл мэнд
2022.01.14 11:26
2790
ХАЛДВАРЫН ТОХИОЛДЛЫН 70 ОРЧИМ ХУВЬ НЬ "ОМИКРОН" ХУВИЛБАР БАЙНА

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын 70 орчим хувь нь омикрон хувилбар байна. Дэлхий даяар энэ долоо хоногт коронавирусийн 15 сая тохиолдол бүртгэгджээ. Харин манай улсад 24 цагийн хугацаанд 2010 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн эндсэн байна. 

Халдварын тохиолдлын тоо нэмэгдэж, тэр дундаа омикрон хувилбар маш өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ. Тиймээс дархлаажуулалтад хамрагдаагүй 12-оос доош насны хүүхэд халдвар авах өндөр эрсдэлтэй тул эцэг, эхчүүд өөрстөө халдвар хамгааллын дэглэмээ сахиж, нэмэл тундаа хамрагдахыг зөвлөж байна.