Нийгэм
2022.01.14 11:52
9390
ЭРЭЭН БООМТООС ГЯЛГАР УУТ, БЭЛЭН ХУВЦАС, ГАХАЙ, ТАХИАНЫ МАХ ОРЖ ИРЖЭЭ

БНХАУ-ын Эрээн боомтод гурван сарын турш гацсан байсан ачаа, барааг МУ-ын хилээр нэвтрүүлж эхлээд байна. 

Тодруулбал, 2022 оны 1-р сарын 12-нд 1000 гаруй тонн ачаа, 1-р сарын 13-нд 60 орчим чингэлэг ачаа, бараа бүтээгдэхүүн татан авчээ.

Эдгээр ачаа бараан дотор эм, эмнэлгийн хэрэгсэл, гялгар уут, барилга материал, сантехник, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох хувцас, тахиа, гахайн мах зэрэг байна.