Эрүүл мэнд
2022.01.14 12:26
4342
О.БАТБАЯР: ОНЦЫН ШААРДЛАГАГҮЙ БОЛ ЗААВАЛ "ЭМИЙН БАГЦ" АВАХ ГЭЭД ХЭРЭГГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

- Обикрон хувилбарын оргил үетэй холбогдуулан сар шинийн баярыг хориглох саналыг ЭМЯ-аас гаргах уу?

- Омикрон хувилбарын халдварлах чадвар нэмэгдсэн. Манай улсад 1-р сарын сүүлчээр болон 2-р сарын эхээр буурах болов уу гэсэн таамаглал бий. Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх, золголтыг цахимаар хийхийг ЭМЯ-аас нийт иргэдээ зөвлөж байна.

- Зарим өрхийн эмнэлгүүдэд халдвар авсан иргэдэд олгодог эмийн багцыг олгохгүй байна гэсэн мэдээлэл байна. Дахин халдвар авсан иргэдэд эмийн багц олгохгүй байгаа юм уу?

- ЭМД-ын сангаас дахиж өвдсөн хүмүүст олгож байгаа. Өрхийн эмнэлгээр дамжуулан олгож байгаа 160 мянгөн төгрөгийн багцад эмч ажилчдын ажлын зардал болон бусад зардал багтсан байдаг. Эмийн багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Энэ удаа омикрон хувилбар хөнгөн хэлбэртэй учир 38 градусаас өндөр халуурсан тохиолдолд халуун бууруулах эм уухын хажуугаар дархлаагаа дэмжих хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй.  Та хэрвээ эмийн багц авбал эрүүл мэндийн бусад үйлчилгээнд зарцуулагдах мөнгөнөөс хорогдоно гэсэн үг. Тиймээс онцын шаардлагагүй бол заавал эмийн багц авах гээд хэрэггүй.