Нийгэм
2022.01.14 14:41
3374
Н.Онон: "Хар тамхитай тэмцэх тал дээр тодорхой арга хэмжээ авч, нэвтрүүлэг хийнэ"

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарыг бүрэн эрхийн хугацаа дууссан тул чөлөөлж, тэдний оронд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулахыг гишүүдийн олонх дэмжив.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Ерөнхийлөгчийн зүгээс зөв зүйтэй хүмүүсийг санал болгож байна гэж үзэж байна. Лам нар, хошин шогийн жүжигчид их амжилттай явдаг. Их сайн ч ажил хийдэг. Н.Онон бас хуулийн боловсролтой юм байна. Анкетаас нь харлаа. Тэр байтугай Украинд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч хийгээд явж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийг сайн ажиллана гэж найдаж байна.

МҮОНРТ татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг. Тиймээс хар тамхи хэрэглэсэн жүжигчин, дуучин, улстөрчдийн хүүхдийг телевизээрээ гаргахгүй байх тал дээр Н.Онон анхаарах хэрэгтэй" гэв. 

Н.Онон: Би 30-аад жил телевизтэй нягт холбоотой ажиллаж байгаа. Телевизийн уран бүтээлчид үнэхээр цаг наргүй, ачаалалтай ажилладаг хүмүүс..

Хар тамхитай тэмцэх тал дээр тодорхой арга хэмжээ авч, нэвтрүүлэг хийх нь зайлшгүй хэрэгтэй байх. Хар тамхи хэрэглэсэн уран бүтээлчдийн телевизээр гаргахгүй байна гэдэг дээр хариулж мэдэхгүй байна. Тэрийг судлах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэдний оронд Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д оруулсан байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг томилгооны асуудлыг хэлэлцэн дэмжжээ