Б.Нарангоо
Ерөнхий редактор
Баялаг бүтээгч
2022.01.14 15:32
1067
“Баялаг бүтээгч” нэвтрүүлэг орон нутгийн үзэгчдэд онцгой эрхтэйгээр хүрнэ

Орон нутагт боловсон хүчний хомсдол, техник технологийн хүч чадал зэрэг хязгаарлагч хүчин зүйлээс шалтгаалж иргэдийг соён гэгээрүүлэх, үндэсний контент үйлдвэрлэл, цацалт хомс байдаг. Иймээс  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч доктор, профессор Ч.Даваабаярын хөтлөн олон нийтэд хүргэдэг “БАЯЛАГ БҮТЭЭГЧ”  нэвтрүүлгийг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр Эрдэнэт хотын ETV, NB телевизүүдээр хүргэхээр боллоо. Ч.Даваабаяр “Сүүлийн 6 жилийн хугацаанд 1000 гаруй "Баялаг бүтээгч" нэвтрүүлэг хийсэн. Сүүлийн цар тахалтай, хөл хориотой жилүүдэд 50 гаруй нэвтрүүлэг хийлээ. Цар тахалтай хүнд хэцүү үед ажлын байр авч үлдэхээр тэмцэж буй  баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор, онцгой эрхтэйгээр орон нутгийн телевизээр үзэгч олонд хүрэхээр болж байна” гэж хэллээ.