Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2022.01.14 16:15
1811
Дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагджээ

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын явцын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма өглөө. Тэрбээр "Улсын хэмжээнд 370 гаруй суурин цэгээр дархлаажуулалтыг зохион байгуулж байна. Нэгдүгээр сарын 13-ны байдлаар,

  • Нэгдүгээр тунд 2.2 сая
  • Хоёрдугаар тунд 2.1 сая
  • Дархлаа сэргээх нэмэлт тунд 955 мянга
  • Дархлаа сэргээх дөрөвдүгээр тунд 20 мянган иргэн хамрагдаад байгаа. 

III тунд хамрагдаад гурван сар өнгөрсөн иргэдийг дөрөвдүгээр тунд хамруулна. Дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг насны бүлгээр ангилж харвал 18-25 насны зорилтот бүлгийнхний хамрагдалт хамгийн бага байгаа бол 60-аас дээш насныхан идэвхтэй байна" гэв.