Нийгэм
2022.01.14 16:29
3080
Сайжруулсан шахмал түлш чанарын хувьд өөрчлөгдөөгүй

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллаа.

Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажилтан: “Өнөөдрийн байдлаар таван толгой түлш компаны үлдэгдэл барьцалдуулагч 6857 тонн буюу 60 хоног, хорин тавийн шуудай  5270000 ширхэг буюу 3-4 сарын нөөцтэй байгаа. Иймд таван толгой түлш компаны түүхий эдийн нөөц ямар ч тасалдалгүй явж байгаа” гэв.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан: Өнгөрсөн нэг сарын хугацаанд гарсан лабораторийн дүгнэлтээр өмнөх стандартыг хэвийн хэмжээнд барьж байна гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ бид нөхцөл байдал дээр практик үнэлэлт дүгнэлтийг орхиж болохгүй. Иргэд болоод бусад эх сурвалжаас ирж байгаа мэдээллийг зайлшгүй шалгах шаардлагатай гэсэн Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хамтарсан ажлын хэсгийнхэн ажиллаж байна. Ирэх долоо хоногоос ЗГ-ын хуралдаанаар агаарын бохирдолтой холбоотой асуудлыг цогц байдлаар танилцуулж бодит учир шалтгааныг зайлшгүй олох шаардлагатай гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл агаар бохирдуулж байгаа бүх шалтгааныг олохоор ажиллаж байна” гэв.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: “ Байгаль орчин болон түлшний чиглэлээр үйл ажилгаа явуулж байгаа хүмүүст харуулах зорилгоор газар дээрээс нь эцсийн бүтээгдэхүүнээс сонгож аваад чийг, бат бөх байдлыг шалгаж олон нийтэд харуулахаар газар дээр нь ажиллаж байна” гэв.

Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажилтан туршиж үзэхэд чийгийн хэмжээ нь арваас ихгүй байх ёстойгоос гуравтай байсан бол нэг шуудай нүүрс 25кг байхаас дээш, доош нэг кг хэлбэлзэлтэй байж болдог аж.   Мөн илчлэгийн хэмжээ 4000-аас дээш байх ёстой бол долоо хоног бүр хийж байгаа шалгалтаар 5200-6000 дээш илчлэгтэй гарч байгаа нь шахмал түлш хэвийн хэмжээнд байх ёстой чанар стандартаа хангаж байгаа юм. 

Сайжруулсан шахмал түлш өнгөрсөн жилээс чанарын хувьд муудсан гэсэн гомдол иргэдийн дунд их байгаа боловч таван толгой түлш компаны зүгээс өөрчлөлт оруулсан асуудал байхгүй гэсэн тайлбарыг өглөө.