Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.01.14 17:02
75465
“ЭКСТРА” орос худалдааны төвийн захирал Б.Сувд нөхөр СТА О.Болдбаатарын өмнөх амьдралын талаар юу өгүүлэв?

СТА О.Болдбаатар ахын тоглосон уран сайхны кинонуудын дүрүүд, дуулсан эстрад болон нийтийн маш олон сайхан дуунуудаар нь үзэгчид андахгүй мэдэж хайрлан хүндэтгэдэг. Харин хувийн амьдралынх нь тухайд тэр бүр сайн мэддэггүй.

Олон хүн  Б.Сувд, О.Болдбаатар гэх энэ 2 эрхмийг  өөрсдийн нөр их хөдөлмөр зүтгэлээр, өөрсдийнхөө гараар тохижуулж, бий болгосон “Буянт” зуслан дахь "ЦЭЦЭГСИЙН ОРОН"-оор нь мэддэг болсон билээ.

Амьдрал  хатуудаа дэндүү хатуу ч, алгаа дэлгэхээр гайхалтай учралаар дүүрэн байдаг гэлтэй. Сувдаа эгч ханийхаа тухай ийм сэтгэгдэл бичсэн байна. Үүгээр дамжуулан олон хосууд бие биенээ хайрлан хүндэлж, ойлгож, бие биенийхээ хүсэл мөрөөдөлд жигүүр ургуулж, услан тордож, зовсон ч жаргасан ч нэгнээ гэсэн халуун сэтгэлээр гэр бүлийн нандин сайхан бүхнээ дээдэлдэг, хайрлаад зогсохгүй хамгаалдаг байгаасай гэж хэлэхийг хүсчээ. 

Энэ талаар Б.Сувд өөрийн сошил хуудастаа “Болдбаатар, Пүрвээ хоёр маань 1970-аад оноос, оюутан ахуй цагаасаа тэр үеийн залуусын хайр хүндэтгэлийг хүлээж, тэдний бахархлыг төрүүлэн урлагийн ертөнцөд үнэнч байж ирсэн гайхалтай хөдөлмөрч, авъяас төгөлдөр хүмүүс билээ. 1980-аад оноос төрийн албаны нар саргүй, нөр их ажлын хажуугаар хань Пүрвээтэйгээ хамт урлагийн төлөө үнэнчээр цаг наргүй зүтгэж ард түмний хайр хүндэтгэл хүлээсэн тайз, дэлгэцийн  болон Эстрад нийтийн дууны олон арван бүтээлүүдийг амжуулж байсныг нь бодохоор сэтгэлд минь үнэхээр  бишрэл төрдөг юм.

Хань минь өөртэйгөө мөр зэрэгцэн Эстрадын урлагт зүтгэж, ард түмний зүрх сэтгэлд АЛТАН ҮЕИЙНХЭН гэж нэрлэгдсэн гайхамшигтай дуучид, найз нөхдөө хайрлаж, хүндэтгэж дурсаж яваагүй нэг ч өдөр, цаг нар байгаагүй юм шүү.

Хүнд хатуу өнөө цаг үед бусдад амьдрах урам зориг, сэтгэлийн хат тэнхээ хайрласан уужуу сайхан сэтгэлээр нь бахархахгүй байхын аргагүй хүн дээ. Хүний жинхэнэ хань байж, эмэгтэй хүнийг яаж хүндэлж, хайрлаж болдгийг , Монгол эр хүн ямар ёс жудагтай, тусч хүнлэг байхын үлгэр жишээг Болдоо маань харуулж чадсаныг олон хүн мэднээ. Монголын дууны урлагийг хөгжүүлэх, урын санг нэмэгдүүлэх, гэр бүл, залуу үеийнхэнд амьдралын төлөөх тэмцлийн урам зориг, эрч хүчийг өгөхийн төлөө сэтгэл оюунаа зориулж, өөрт тохиолдсон нэг хүнд ахдам хатуу зовлонд өвдөг сөхрөлгүйгээр өөрийгөө зоригжуулан, бэрхшээлийг даван туулж, уран бүтээлээ туурвисаар байгаа ханиараа би үнэхээр их бахархаж байна” гэж бичжээ.