Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.14 17:11
3597
"ЛИФТНИЙ" ГЭГДЭХ ШҮҮГЧ НАРЫН ЁС ЗҮЙН АЛДАА ГАРГАСАН ЭСЭХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүгчдийн сахилгын хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч З.Болдбаатар, шүүгч Х.Идэр, З.Отгонбаатар нарын асуудлыг хаалттай хэлэлцэв. Эдгээр шүүгч ёс зүйн алдаа гаргасан, эсэхийг хэлэлцэхдээ сэтгүүлч нарыг оролцуулсангүй.   


Тухайн "лифтний" шүүгч нарын  бичлэг өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард цахим сүлжээнд тархаж байсан юм.

Шүүгч З.Болдбаатар нь хөлний шөрмөс тасарсан гэх шалтгаанаар  хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан бол түүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзээгүй ч зарим өмгөөлөгч нарын шүүх хурал давхардсан тул  хурлыг хойшлуулж энэ сарын 20-ны өдөр болгож товлолоо.