Нийгэм
2022.01.14 17:23
19067
Таксины жолоочийг хөнөөсөн 19-21 насны этгээдүүдийг илрүүлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй иргэний цогцос олджээ.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар "Цагдаагийн байгууллагад автомашин дотроо 40 орчим насны эрэгтэй хүн мэсний шарх авсан байна гэх мэдээлэл энэ сарын 13-ны өдрийн 05:46 цагт ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг 42 настай иргэн Б бусдын гарт амиа алдсан байв.

Хэргийн мөрөөр ажиллахад 19-21 насны дөрвөн этгээд уг гэмт хэргийг үйлдэн хэргийн газраас оргон зайлсныг НЦУГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, СХД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид хамтран шуурхай ажиллаж зургаан цагийн дотор илрүүлсэн.

Иймд шөнө оройн цагаар такси үйлчилгээ эрхэлдэг иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна" гэв.

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв