Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.17 17:37
11922
ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЕСӨН ХҮНИЙГ ОЛЖЭЭ

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 10-16-ны өдрүүдэд шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэжээ.

Энэ үеэр бусдын биед гэмтэл учруулах хоёр хэргийг таслан зогсоож, гэмт хэрэгт сэрдэгдсэн 2, шүүхийн хариуцагч 4, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 2, оршин суух газраасаа сураггүй алга болсон 1, нийт эрэн сурвалжлагдаж байсан 9 хүнийг олсон байна.

Мөн хууль тогтоомж зөрчсөн 34 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, 78 хүнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 28 хүнийг яаралтай тусламжийн 103-т үзүүлэн, ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.