Б.Нарангоо
Ерөнхий редактор
Нийгэм
2022.01.18 11:10
1555
Монголын Сайтын холбоо удирдлагын бүтэцдээ өөрчлөлт орууллаа

Монголын сайтын холбоо өчигдөр дүрэмдээ заасан ёсоор ээлжит VI чуулганаа зохион байгуулж, удирдлагын багаа шинэчиллээ. Тус холбоо нь цахим сэтгүүл зүйн ууган ГҮТББ бөгөөд эгнээндээ 89 сайтыг нэгтгэдэг юм. 

Холбооны VI чуулганд 81 сайтын төлөөлөгч мандат аван оролцож, 100 хувийн саналаар Dorgio.mn мэдээллийн сайтын эрхлэгч  Э.Батхүүг   ерөнхийлөгчөөр сонголоо. 

Монголын Сайтын холбооны тав дахь ерөнхийлөгч Л.Оюунтунгалагийн тэргүүлсэн удирдах зөвлөл нь Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл, Төрийн хэлний зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран гишүүн сайтын сэтгүүлч, ажилтнуудаа "Хүний эрх ба хэвлэл мэдээлэл", "Цахим сэтгүүл зүй ба мэргэжлийн ёс зүй", "Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа" цуврал сургалтуудад хамруулсан. Мөн салбарын хууль тогтоомж, дүрэм журмын хэлэлцүүлэгт салбарын төлөөлөл болон идэвхтэй ажилласнаас гадна хоёр жил тутамд Цахим салбарын тэргүүн наадам "Web awards" арга хэмжээг төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ. 

Э.Батхүү нь холбооныхоо 12 жилийн хугацаанд Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүн, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч сонгогдон ажилласан менежер байна. 

Удирдах зөвлөлийн гишүүнд 32 төлөөлөгч нэр дэвшсэнээс дараах 15 төлөөлөгч олонхийн саналаар сонгогджээ. 

  1. Ц.Мөнхбаатар, Ugluu.mn
  2. Б.Цоожчулуунцэцэг, Shudarga.mn
  3. Э.Батхүү, Dorgio.mn
  4. С.Хоролгарав, Nuuts.mn
  5. П.Энхжаргал, Word.mn
  6. Э.Цэнд-Аюуш, Urlag.mn
  7. М.Гал-Арив, Sonin.mn
  8. Х.Доржпалам, Zindaa.mn
  9. Э.Цогбадрал, Ardchilal.mn  
  10. Н.Энхцэцэг, Shilen.mn
  11. С.Батсүх, Barilga.mn
  12. Г.Нандин-Эрдэнэ, Mass.mn
  13. Ж.Цэсэн, Turleg.mn  
  14. Д.Пүрэвзана, Today.mn
  15. Я.Баярбаатар, DNN.mn

271588490_3222675081309611_6514155813663040994_n.jpg

Мөн Хяналтын зөвлөлийн гишүүнээр:

  1. Bestnews.mn Насанжаргал
  2. Dardas.mn Б.Өнөртогтох
  3. Peoplenews.mn С.Бэлэгмаа
  4. Newsmongolia.mn Г.Нянтайсанжаа
  5. Etoim.mn Э.Соёлбат
  6. Todotgol.mn М.Базарраднаа
  7. Newscafe.mn Ж.Отгонмягмар нар сонгогдлоо.