Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2022.01.19 11:55
2021
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөллөө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг сольж,  Нийслэлийн зарим орлогч дарга нарт арга хэмжээ авах байдлаар хариуцлага алдсан хүмүүсийн толгойг илэхгүй гэдгээ Засгийн газар харуулсан.  Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар  төрийн захиргааны зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Б.Ганзориг,   Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч  Б.Ганзоригийг  шүлхий өвчний дэгдэлтийг хязгаарлах, малын вакцинжуулах ажлыг хангалтгүй хийсэн гэж үзсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 аймагт шүлхий өвчин дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа.

Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг  цар тахлын үед эмийн татан авалтын зохицуулалтад  хариуцлагагүй ажилласан гэсэн үндэслэлээр  албан тушаалаас нь огцруулсан байна.