Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эрүүл мэнд
2022.01.19 14:18
5146
Ц.Билэгтсайхан: Халдварын тархалт энэ эрчээрээ өсвөл II сарын эхний долоо хоногт оргил үедээ хүрнэ

Омикрон хувилбар нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт халдварын 90 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээллээ. 

Мөн тэрбээр "Эрсдэлийн үнэлгээг хийж үзэхэд хэрвээ бид ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүйгээр халдварын тархалт энэ эрчээрээ өсвөл хоёрдугаар сарын эхний долоо хоногт оргил үедээ хүрнэ. Улмаар буурна.

Гэхдээ тохиолдлын тоо 50-60 мянган хүрэх бололцоотой бөгөөд үүнийг дагаад орны ачаалал нэмэгдэнэ. 

Хүүхдийн өвчлөл сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байна. Тухайлбал, 0-11 насны буюу дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд нийт өвдсөн хүүхдүүдийн 70 орчим хувийг эзэлж байна. Хүүхдийг дархлаажуулах ажил судалгааны шатанд явж байгаа. Хүүхдийн нэмэлт тун ч мөн ялгаагүй.