Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Засгийн газар
2022.01.19 15:31
3622
ХАЛАА СЭЛГЭЭ, ХОЛИОН БАНТАН

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар танилцууллаа.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Б.Болортуяа: Зарим хүнийг ажлаас нь чөлөөлж, зарим хүнийг шинэ ажилд томиллоо. 

Ажлаас чөлөөлөх тухай, Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганзоригийг,

Эм эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханыг ажлын хариуцлага алдсан учир албан тушаалаас нь тус тус чөлөөллөө.

Ажилд томилох тухай, Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар Сангийн яамны ТНБД С.Наранцогтийг, 

Сангийн яамны ТНБД-аар, тус яамны төсвийн бодлогын газрын дарга Ж.Ганбатыг,

БОАЖ-ын дэд сайдаар Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндоржийг 

БОАЖ-ын ТНБД-аар УИХ-ын тамгын газрын дэд дарга Э.Баттулгыг,

ШӨХТГ-ын даргаар МХЕГ-ын дарга Т.Гантулгыг 

МХЕГ-ын даргаар ХЗДХ-ын ТНБД Б.Баасандоржийг 

ХЗДХ-ын ТНБД-аар тус яамны хууль зүйн бодлогын дарга П.Сайнзориг нарыг тус тус томиллоо.