Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Гэмт хэрэг
2022.01.19 16:23
4780
70 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 23-35 насны этгээдүүдийг олж илрүүлжээ

- Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 2020 оны 11 сараас хойш нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах иргэн аж ахуй нэгжийн ажлын байрны вакуум цонхоор нэвтрэх, хаалгыг эвдэх зэргээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох чиглэлээр мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, 70 удаагийн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн 23-35 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Б нарын 8 этгээдийг баривчлан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны баривчлах үед тухай этгээдийн гэрээс эд мөрийн баримтаар хар өнгийн зөөврийн компьютер, проктер, зөөврийн хард диск, гуулин бурхан 3 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авсан. Б нь урьд өмнө хулгайлах гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлсэн, нийт гэмт хэрэг үйлдсэн 8 этгээдийн 2 нь хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн байна.

- Налайх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нутаг дэвсгэрээс нийт 34 тооны адууг хулгайлан, Хэнтий аймаг руу тууж, бэлчээр орчимд 5 тооны адууг нядлан зарж борлуулсан 35-45 насны эрхэлсэн тодорхой ажилгүй А, Б нарыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдаас шуурхай эрэн сурвалжлан олж тогтоосон байна. Хэргийн холбогдогч А нь урьд хулгайлах, танхайрах, хүнийг санаатай алах гэмт хэргүүд үйлдсэн 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, гэмт хэргийг хамтран үйлдсэн Б нь хүнийг санаатай алах, хулгайлах гэмт үйлдсэн 4 удаагийн ял шийтгэл хүлээсэн байна.

- Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн буюу өглөөний 05 цаг орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд “зодуулсан хүн амьсгалахгүй байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу шуурхай шалгахад тус тоотод оршин суух эмэгтэй 45 настай иргэн Н-ийг нөхөр 44 настай  Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас зодож амь насыг нь хохироосныг шалгаж байна.

- Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс

-Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Авто худалдааны төвд эрхэлсэн тодорхой ажилгүй  37 настай, эрэгтэй Б  нь 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэр бүхий 8 иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан,

-Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “English Garden” хотхонд эрхэлсэн тодорхой ажилгүй  39 настай, эрэгтэй, Б,Ц нар 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр нэр бүхий 13 иргэний дунд хууль бус мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан

- Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутагт 7 дугаар байранд Т” гэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэр бүхий 4 иргэний дунд хууль бус мөрийтэй автомат тоглоом зохион байгуулсан зэрэг гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.  Т нь урьд өмнө хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар нийт 9 удаа торгуулын арга хэмжээ авагдаж байсан.

Тухайн тоглоомын газруудаас хууль бус үйлдэлд ашиглаж байсан хөзөр, четон, бэлэн мөнгө болон гадаад вальют зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна.

 17.1 дүгээр зүйл. Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

2.2.түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлж;

2.3.ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлж;

2.4.учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.12 дугаар зүйл. Мал хулгайлах

1.Бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Энэ гэмт хэргийг:

2.1.олон тооны мал хулгайлж;

2.2.бүлэглэж;

2.3.улсын хилээр нэвтрүүлж;

2.4.машин механизм ашиглаж;

2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж;

2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна.

-Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно.

10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;

2.3.захиалгаар;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;

2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;

2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;

2.11.бүлэглэж;

2.12.эрүүдэн шүүж;

2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;

2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр;

2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;

2.3.захиалгаар;

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;

2.6.хоёр, түүнээс олон хүнийг;

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;

2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;

2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;

2.11.бүлэглэж;

2.12.эрүүдэн шүүж;

2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;

2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

 

20.17 дугаар зүйл.Мөрийтэй тоглоом зохион байгуулах

/Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

1.Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.