Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.21 09:26
3373
102 дугаарын утсанд өчигдөр 1817 гомдол мэдээлэл, гэмт хэргийн шинжтэй дуудлага иржээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр /2022.01.20/ 1817 гомдол мэдээлэл, гэмт хэргийн шинжтэй дуудлага иржээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт нийт 220 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар автомашин жолоодсон 73 зөрчлийг илрүүлж арга хэмжээ тооцсон байна.

Мөн хулгайлах 35, гэр бүлийн хүчирхийллийн 148, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрах 146, оршин суугчдын амгалан, тайван байдал алдагдуулсан гэх 84 гомдол, мэдээлэл, зөрчлийн дуудлага бүртгэгджээ.