Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2022.01.21 13:28
2122
Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэвийн байдалд орох найдлагатай байна

Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногийн Мягмар, Баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байгаа.

Энэ дагуу өнөөдөр ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга улсын хилээр орж ирсэн ачаа барааны талаар танилцууллаа. 

Тэрбээр "Эрээн-Замын-Үүдийн авто замын боомт нээгдээд 10 хонож байна. Энэ хугацаанд 418 тээврийн хэрэгслээр 549 чингэлгээр 9157 тонн ачааг улсын хилээр нэвтрүүлсэн. Эрээн-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа  ерөнхийдөө хэвийн байдалдаа орох найдлагатай байна" гэлээ.