Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.22 13:01
950
Баянзүрх дүүрэгт эзэнгүй нохой муурыг устгалд оруулж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 2021 онд 20 мянга гаруй эзэнгүй муур, нохой устгалд оруулсан байна.

Харин энэ жил эзэнгүй ноход, муурын тоо 35-36 мянгад хүрсэн бөгөөд иргэдээс эзэнгүй нохойд хазуулж, уруулсан гэх гомдол мэргэжлийн байгууллагад ирэх нь нэмэгдсэн.

Тиймээс нэгдүгээр сарын 21,22-ны өдрүүдэд 14 хүний бүрэлдэхүүнтэй, есөн техник хэрэгсэлтэйгээр нохой, муур устгалын ажлыг эхлүүлсэн аж. Дээрх хугацаанд гэрийн тэжээвэр муур, нохойгоо иргэд уяж гадагш гаргахгүй байх талаар мэдээлэл хүргүүлсэн гэжээ.