Гэмт хэрэг
2022.01.22 16:28
8267
БНСУ-Д ГЭР БҮЛ САЛАЛТЫН УРШГААР ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮД ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛЖЭЭ

БНСУ-ын Дэгү дүүрэгт өсвөр насны ах дүүс эмээгээ хөнөөсөн хэрэг гарчээ. Шүүхээс 19 настай ахад нь 7-12 жилийн хорих ял , 10 жилийн турш GPS tracker зүүх ял оноосон бол 17 настай дүүд нь 2-3 жилийн хорих ял оноожээ.

This file photo shows teenage brothers charged with murdering and assisting in the murder of their grandmother at their home in Daegu in late August, 2021. (Yonhap)

Хэргийг тодруулбал том ах нь эмээтэйгээ маргалдаж, улмаар биеэ барьж чадалгүй хутгалсан байна. Харин дүү нь хүнд сонсгохгүйн тулд цонхоо хаасан гэжээ. Мөн хэрэг гарах үед том ах нь өвөөгөө алахыг завдсан байна.

Яллагдагч хүүхдүүдийн эцэг эх 2012 онд салж, энэ үеэс эмээ өвөөтэйгөө хамт амьдрах болжээ. Хүүхдүүдийн асран хамгаалагч солигдож, бага насаа тогтворгүй нөхцөл байдалд өнгөрөөсөн нь тэдний зан төлөвт нөлөөлсөн гэж үзсэн юм. Тэд сэтгэл зүйн хувьд дарамтанд орсон байж болзошгүй байна.Тиймээс энэ гэмт хэрэг нь төрөлхийн нийгэмд харш үзэл санааны улмаас үйлдэгдээгүй, хүүхдүүдийн зан төлөвийг засах боломжтой гэж шүүх дүгнэжээ. Мөн ахынх нь сэтгэл зүйн шинжилгээнд үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан байна.

БНСУ-ын Насанд хүрээгүй хүний тухай хуульд хоёроос дээш жилийн хорих ялтай насанд хүрээгүй ялтнуудад шүүх уян хатан ханддаг байхаар заажээ. Өөрөөр хэлбэл тодорхой хугацаанд ял эдлэсний дараа эрх бүхий байгууллага хянаж үзээд тухайн хүүхдийг хугацаанаас нь өмнө суллаж болдог.

 

ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS