Нийгэм
2022.01.23 10:12
6802
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЯАРМАГИЙН ЗАМД НОЦТОЙ ОСОЛ ГАРЛАА


Өчигдөр /2022.01.22/ орой Яармагийн Шунхлай шатахуун түгээх станцын замд Toyota raun  маркийн автомашины жолооч явган зорчигч мөргөсөн гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулж,


урьдчилан байдлаар явган зорчигч согтууруулах ундааны төрлийн зүйл  хэрэглэсэн үедээ замын гарц гарамгүй хэсгээр гарч автомашин мөргөлдөж, улмаар автомашин онхолдсон нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувьтай буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, явган зорчигчийн согтолтын зэрэг 2.0 хувийн согтолттой гарсан байна. Явган зорчигчид эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байгаан ТЦА-аас мэдээллээ.