Спорт
2022.01.23 10:27
3632
Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр Намиби улсын боксчинтой тулалдана


Гавьяат тамирчин Н.Төгсцогт өнөөдөр /2021.01.23/ Намиби улсын боксчин  Сакариа Лукастай тулалдана. Тэрбээр 2021 оны долдугаар сард Крис Колберттой тулалдаж, ялагдсан билээ. Түүнтэй мэргэжлийн боксоор тулалдах Сакариа Лукас 37 настай, рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагдаж байсан амжилттай яваа боксчин.

Тэгвэл Н.Төгсцогтийн хувьд Гарри Рассельтай дахин тулалдах хүсэлтэйгээ илэрхийлээд байгаа. Тэрээр: “Өмнөх тулаанд миний хөл муу байсан. Би түүний хэмнэлд орчихсон. Би өөрийнхөө тоглолтыг гаргахын оронд Расселийг хэмнэлд орж, түүнийг хөөж байсан. Би өөрийнхөө тулааныг гаргах байсан” хэмээн ярилцлага өгчээ.