Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт бага насны хүүхдийг зодож гэмтээн, гудамжинд хаясан гэх хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тодруулав.
ЦЕГ: Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрээс зодуулсан байдалтай эмэгтэй хүүхэд олдсон гэсэн мэдээллийг 01-р сарын 24-ны 14:45-д авч шалгахад Зуунмод сумын дугаар байранд оршин суух Х.Э /эм 1 ой 6 сар/-нь зодуулсан байдалтай гудамжнаас олдсон хэргийг шалгаж байна.
Шалгалтын явцад хохирогчийн төрөл садангийн хүн болох 44 настай, эрэгтэй, Э гэгч нь согтуурсан үедээ уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хойшлуулшгүйгээр саатуулан, тус аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Хүүхдийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч эмчийг томилон ажиллаж байна, одоогоор эмнэлгийн байгууллагад эмчлэгдэж байна.
Холбогдогч “Э” Согтолтын зэргийг шалгахад 3,80 хувьтай гарсан юу болсон талаар хэлж мэдэхгүй байна гэж одоогоор ярьж байгаа. Эцэг эх хоёр нь ажил хийдэг бөгөөд хүүхдээ хамаатны хүнээрээ харуулж байхад ийм асуудал болсон байна" гэлээ.