Энэ сарын 24-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын бизнесийн орчныг хилийн чанад дахь байгууллагуудын тайланд өндрөөр үнэлсэнд, Хятад улс гадаадад нээлттэй байх, дэлхий нийттэй хөгжлийн боломжоо хуваалцах, эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, хамтдаа хожсон чиглэлийг хөгжүүлэх шийдвэртэй холбогдуулан тайлбарлаж, энэ зорилго өөрчлөгдөхгүй гэжээ.
Эх сурвалжийн мэдээллээс үзвэл, БНХАУ дахь Германы Худалдааны нийгэмлэг болон KPMG хамтран 2021/2022 оны бизнесийн итгэлийн судалгааг нийтэлж, Хятад улс дахь Германы аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийн өсөлтөд итгэлтэй байж, Хятад улс дахь Германы аж ахуйн нэгжүүдийн 60 орчим хувь нь өсөлттэй ажилласан гэжээ.
Н.Пүрэвжав