Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 28-нд төрийн дээд одон медаль гардуулна. Энэ үеэр Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, академич, зурхайч Л.Тэрбишийг Ардын багш цолоор шагнахаар болжээ.
Л.Тэрбиш нь гараг эрхсийн байршил хөдөлгөөн хүн, ан амьтанд хэрхэн нөлөөлөхийг судлан зурхай гаргадаг. Тэрбээр 1998 онд “Түүхэн он цагийг хөөн олох Монгол зурхайн арга, монгол цаглабарын түүхийн судалгаа” сэдвээр дэд доктор, 1999 онд “Монголчуудын төвд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлүүдийн түүхийн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.