Эдийн засаг
2022.01.28 15:55
2042
Н.МАНДУУЛ: ХӨГЖЛИЙН БАНК ЭНЭ БАЙДЛААРАА ЯВСААР БАЙВАЛ ИРЭХ ЖИЛ ТӨЛӨГДӨХ 800 САЯ ТӨГРӨГИЙН ӨР УЛСАД ҮЛДЭНЭ

Хөгжлийн банкны чанаргүй зээлийг цаашид хэрхэн барагдуулах талаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулаас тодрууллаа. 

Тэрбээр "Хөгжлийн банкны хувьд нөхцөл байдал хүнд байгааг өмнө нь хэлж байсан. Банкны зүгээс ил тод шударга ажиллах ёстой гэсэн зарчмын хүрээнд чанаргүй зээлийн мэдээллийг вэбсайтдаа мэдээлсэн. Эхнээсээ зээлүүдийг төлүүлж байна. Үр дүн бага ч гэсэн гарч байгаа. Өнөөдөр 8.5 төгрөгийн төлөлт хийгдлээ. Хадгаламж эзэмшигчийн мөнгийг бид хадгалдаггүй. 

Хэрвээ Хөгжлийн банк энэ байдлаараа явсаар байвал ирэх жил төлөгдөх 800 сая долларын бондын эргэн төлөлтөө хийж чадахгүй бол энэ өр улсад шилжинэ. Засгийн газар эдгээр зээлдэгчийн өмнөөс гадаад өр төлбөрийг барагдуулна гэсэн үг. Тиймээс банкны зүгээс эдгээр чанаргүй активын эздийг зээлээ төлөх хэрэгтэй. Төлөгдөхгүй байгаа зээлийг үе шаттайгаар төлүүлэх суурь тавигдсан" гэлээ.