Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2022.01.30 00:50
24599
21 настай эмэгтэй гэртээ амаржиж, цагдаагийн байгууллагад дөнгөж төрсөн нярай хүүхэд олж гэртээ авч ирлээ гэж дуудлага өгчээ

Цагдаагийн байгууллагын 102 утсанд  2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 18 цаг 42 минутад иргэн Э-ээс “дөнгөж төрөөд удаагүй байгаа эрэгтэй хүүхэд оллоо" гэх дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулсан байна. 

Улмаар 21 настай эмэгтэй Э нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр  гэртээ төрж, өөрөө цагдаагийн байгууллагад “айлын хаалганы гаднаас дөнгөж төрсөн нярай хүүхэд олж гэртээ авч ирлээ” гэж  худал дуудлага мэдээлэл өгснийг илрүүлэн шалгаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ. 

Эх, нярайд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгууллагад  шилжүүлжээ. Эх болон нярайн биеийн эрүүл мэндийн байдал хэвийн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эх зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх талаар ЦЕГ-аас мөн мэдээллээ.