Хятадын билгийн улирлын цагаан сарын шинийн 5, “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн хоёрдохь өдөр 2 сарын 5-нд тохиолоо. Энэ өдөр Бээжингийн өвлийн олимпын нээлтэд оролцсон Олон улсын зочид, төлөөлөгчдөд зориулж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд хүндэтгэлийн зоог барьж үг хэллээ.
Хэцүү бэрх олон хориг саадыг даван гарч амжилттай эхэлж буй хүн төрөлхтний эв санааны нэгдлийн их наадам цагаан олимпод таван тивээс олон зуун тамирчин цуглаад байна.
Олимп бидэнд юу өгөх билээ? Бид юуг чухалд үзэх ёстой бэ? Энэ талаар Ши Жиньпин дарга олныг эргэцүүлж, ихийг тунгаасан нь мэдээж. Энэ орой Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ 11 удаа “Олимп” гэж дурдсан байна. Олимп, түүнийг тойрсон аливаа асуудлаа зохицуулах нь хөгжлийг ахиулах түлхүүр гэж үзэж чухал ач холбогдол өгч байна. Ши Жиньпин хэлэхдээ “Бид олимпын хөдөлгөөний анхны зорилтоо умарталгүй, өнө бат бэх, энх тайванч дэлхий ертөнцийг хамтдаа бүтээе. Олимпизмын үзэл санааг дэлгэрүүлж, эв санаа нэгтэй Олон улсын гэр бүлийг хамтдаа байгуулья. Олимпын хөдөлгөөний зорилгыг хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг хамтаар байгуулах хэрэгтэй” гэж онцлон дурдсан байна.
Энхтайван, эв нэгдэл, хөгжил дэвшил нь дэлхий нийтэд тулгамдсан шаардлага болоод байна. 2021 оны 12 сард НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганаар Бээжингийн өвлийн олимпын хугацаанд дайны гал зогсоох шийдвэр гаргаж, энэ санаачилгад 173 улс нэгдсэн нь Олон улсын хамтын нийгэмлэгийн Энх тайванч зорилгын илэрхийлэл боллоо.
Бүтэн нэгэн зууны туршид, “Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” гэж цуурайтсан Олимпын уриаг 2021 оны 7 сард анх удаа өөрчилж “Хамтдаа хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй” болгон өөрчилж Эв нэгдлийн хүслээ нэгтгэлээ.
Хүндэтгэлийн зоогийн үеэр Ши Жиньпин дарга “Ковид-19 цар тахал дарагдаж дуусаагүй байна, цаг уурын өөрчлөлт, терроризм зэрэг дэлхий дахины өмнө тулгамдсан асуудал байсаар байна. Хүнд сорилтын ийм нөхцөлд Олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Улс орнууд эв нэгтэй хамтарч, ирээдүй зүг хөл нийлүүлж алхвал бүгдээрээ үр ашиг хүртэж чадна” гэж хэллээ.
Ши Жиньпиний хэлсэн үгийг ОУОХ-ын ерөнхийлөгч Томас Бах, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш нар өндөр дээд хэмжээнд үнэлсэн байна. Тэд хэлсэн үгэндээ “Дүрэм журмыг сахиж, харилцан хүндэтгэж, энх тайвнаар хамтарч дэлхийн эв нэгдлийг авчирна. Энэ бол олимпын үүрэг хариуцлага, дэлхийн олон орны зорилт болно. Дэлхий нийт өрсөлдөөн сорилтод тулгарч байна. Таван тивийн хүн ард бид гарын атгасан таван хуруу шиг бат бэх, эв нэгдэлтэй байх шаардлагатай байна” гэжээ.