ОХУ-ын уран гулгагч Камилла Валиева багийн тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүлж, улмаар багаараа алтан медаль хүртсэн билээ. Тэрээр үзүүлбэрийнхээ үеэр дөрвөлсөн сальхов-гурвалсан аксель, дөрвөлсөн тулуп-гурвалсан аксель-гурвалсан риттбергер эргэлтүүдийг чадварлаг гүйцэтгэсэн юм.
Ингээд олимпын наадамд дөрвөлсөн эргэлт амжилттай гүйцэтгэсэн анхны эмэгтэй уран гулгагч боллоо.
Камилла Валиева үзүүлбэрийнхээ хоёрдугаар хагаст дөрвөлсөн тулуп гүйцэтгэх үеэрээ унасан ч 178,92 оноо авч нэгдүгээр байрт орсон юм.