Б.Нарангоо
Ерөнхий редактор
Спорт
2022.02.08 09:59
1416
Гүйлтийн цанын төрөлд оролцох ОУХМ А.Энхтуул, ОУХМ Б.Ачбадрах нар өнөөдөр уралдана

"Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ А.Энхтуул өнөөдөр 

- Эмэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан /02.08-ны өдрийн 16:00-16:40 цагт/
- Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаан /02.10-ний өдрийн 15:00-15:30 цагт/ уралдах товтой байна. 

Түүний гаргаж байсан онцлох амжилтаас дурьдвал: 

- 2015-2016 онуудад Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
- 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны Универсиад наадамд оролцсон.
- 2017 онд Финланд улсын Лахти хотод болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.
- 2019 онд Австри улсын Зефилд хотноо болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.
- Улсын 4 удаагийн аварга.

 

Харин эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр эрэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаанд  2022.02.08-нд буюу өнөөдөр 16:50-17:35 цагийн хооронд уралдах товтой байна. Харин 02.11-ний өдрийн 15:00-16:35 цагт оролцох юм байна.

Түүний гаргаж байсан онцлох амжилтууд:
- “Пёнчан-2018” өвлийн XXIII Олимпод эрхээ аван оролцсон.
- 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 10 км-ийн зайн уралдаанд 3-р байр эзэлсэн.
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа оролцсон.
- Оюутны Универсиад наадамд 3 удаа оролцсон.
- УАШТ-ий 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальт.

Улсаа төлөөлөн оролцож буй хоёр тамирчиндаа амжилт хүсье.